Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн дөрвөн удаагийн дуудлага, бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, есөн иргэний аюулгүй байдлыг хангажээ.
Тухайлбал өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн “Таван салаа” гэдэг газар Орхон голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагаар алба хаагчид ажиллаж, Портер загварын ачааны автомашин цөмөрч суусан байсныг татан гаргасан байна.
Гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул:
Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх
Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх
Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхаарууллаа.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав