Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга” төсөл Хэнтий аймагт хэрэгжиж эхэллээ.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатараас ажлын баг ирж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхантай уулзалт хийлээ. Уулзалтаар “МонПЭН санаачилга”-ыг нэвтрүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцсон бөгөөд аймаг орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
“МонПЭН санаачилга” төслийн гол зорилго нь эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.
Төслийн хүрээнд Хэнтий аймгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд халдварт бус өвчлөл, зүрх судасны өвчний тандалт, сэргийлэлт, менежментийн чадавхыг бэхжүүлэх цогц сургалтыг нэгдүгээр сарын 17-ний өдрөөс нэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав