МҮОНРТ-ийн удирдлага, жагсагч, тэмцэгч залуусын төлөөл, өмгөөлөгч Эрдэнэбат нарын уулзалт үргэлжилж байна. Энэ удаад телевизийн удирдлага жагсаалын эхний өдрүүдэд төлөвлөсөн мэдээ, нэвтрүүлгээ цуцалж болохгүй учраас Цагийн хүрдээр л дамжуулж байсан. Сүүлдээ байдал ширүүсч эхэлсэн тул бид тал талын байр суурь бүгдийг хүргэсэн. Манай чадварлаг сэтгүүлчид сайн ажилласан гэж бодож байгаа. Дэлгэрэнгүй тайлангаа тавихад бэлэн гэв. Жагсагчдын шаардлагын нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Шинэ жилийн орой ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлсэн. Үүний дор иргэд үзэл бодлоо илэрхийлэх сэтгэгдлийг хаасан нь хүний эрхийг зөрчсөн гэв. Үүнийг харин телевизийн удирдлага мэдээгүй гэлээ. Мөн хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийх боломжийг гаргаж өгөхийг хүсэхэд боломжтой хэмээн хүлээн зөвшөөрөв. Монголоо буюу Б.Бат-Очир “Та бүхэн яагаад улстөрчдийг шүүмжилж болдоггүй юм бэ. Олон нийтийнх шүү дээ. Эрх тэгш хандаж болдоггүй юм уу гэхэд хариуд нь тэгш байлгахын тулд бид маш олон контент хийж байгаа. Засаг, ард түмний хоорондын эргэх холбоог бид хангахын тулд ажиллаж байна. Жагсагч Б.Балдандорж таван зүйл бүхий шаардлагыг танилцууллаа. Үүнд, Сүхбаатарын талбайд явуулын станц байрлуулах, “Цагийн хүрд”-ийн Зочны цагаар жагсагчдын төлөөллөөс оруулах, хууль сахиулагч, судлаачдыг нэвтрүүлэгт оролцуулах, нээлттэй сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулах шаардлагыг хүргүүлж, хариуг яг одоо өгөхийг шаардахад хуулийн хугацаанд өгнө хэмээлээ.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав