Орос, Беларусийн тамирчдыг Парисын Олимпын эрхийн оноо олгох тэмцээнүүдэд оролцуулахыг зөвшөөрсөн шийдвэрийг Олон улсын Далбаат завины холбоо /World Sailing/ гаргалаа.
“Сонгон шалгаруулалтын тодорхой шаардлагуудыг хангасан тамирчид бие даасан статустайгаар 2024 оны Парисын Олимпын тоглолтод оролцохыг зөвшөөрч байна. Үүний тулд тэдгээр тамирчид 4 дүгээр сарын 20-27-нд болох “Сүүлчийн боломж” уралдаан, Марсельд болох Олимпын оноо олгох тэмцээнд оролцох ёстой” гэж World Sailing-ийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.
Олон улсын Далбаат завины холбоо 2022 оны 3 дугаар сарын 1-нд мэдэгдэл гаргаж, Орос, Беларусийн тамирчдыг тус холбооноос зохион байгуулдаг уралдаан тэмцээнүүдэд оролцуулахгүйгээр шийдвэрлэснээ зарласан бол 2023 оны 5 дугаар сарын 24-нд шийдвэрээ сунгасан юм.
Сануулан дурдахад, өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-нд Олон улсын Олимпын хорооноос тус хоёр улсын тамирчдыг бие даасан статустайгаар "Парис-2024" Олимпын наадамд оролцуулах шийдвэрийг гаргасан билээ. Харин цэргийн тусгай ажиллагааг дэмжиж байгаа, мөн Оросын арми, үндэсний аюулгүй байдлын байгууллагуудтай холбоотой хүмүүсийг Олимпод оролцуулахгүйгээр шийдвэрлэжээ.
Үүний сацуу Олимпын үеэр Орос, Беларусийн албаны хүмүүсийг байрлуулахгүй, хоёр улсын туг далбааг мандуулахгүй, төрийн дууллыг эгшиглүүлэхгүй ба бэлгэ тэмдгүүдийг хэрэглэхийг хориглосон юм
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав