Төрийн ордонд тавдахь өдрөө үргэлжилж буй Хөгжлийн банкны сонсголын эхэнд Изинис Эйрвейз ХХК-ийн зээлийн мэдээллийг шинжлэн судалсан юм. Тус компани нь 2019 онд Хөгжлийн банкнаас 22 тэрбумын зээл авчээ. Шинжээчийн дүгнэлтэд, зээлийн 7,5 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулсан, 1,7 тэрбумыг зарцуулалт тодорхойгүй хэмээн гарсан юм.
Энэхүү зориулалтын бус тодорхойгүй гэсэн зээлийг ах, дүү, хамаатан садан, хүргэн, бэр, хадам аав, ээжээрээ хэрхэн хуваасныг бичлэгээс харж болно. Тухайлбал, Изинис Эйрвейз ХХК-ийн 70 хувийг Т.Эрдэнэ, 30 хувийг Э.Золзаяа эзэмшдэг. Э.Золзаяа нь Б.Хурцын бэр, УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын охин.
Т.Эрдэнэ нь Изинис Эйрвейзээс гадна Сарнайх ХХК-ийн 34 хувийг, Ү.Сарнай 66 хувийг эзэмшдэг. Ү.Сарнай нь Б.Хурцын эхнэр. Э.Золзаяа нь “Экомогул” компанитай ба Анхзаяа, Ариунзаяа, Намсрайдорж зэрэг төрсөн ах, эгч дүүс хувьцааг эзэмшдэг толгой эргүүлсэн сүлжээг эндээс харж болно.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав