Манай сайт өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
МОНГОЛЫН УРТЫН ДУУЧИД ФРАНЦАД АЯЛАН ТОГЛОЛТ ЭХЛҮҮЛЛЭЭ
Францын дөрвөн хотод Монголын урлагийг сурталчлах бэсрэг уртын дуучдын "Тал нутгийн мелизм" аялан тоглолт энэ сарын өнгөрөгч пүрэв гарагт эхэллээ. Тодруулбал, Парис, Ноонт, Лион, Убань хотод нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн ирэх сарын 3-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ.
Уг тоглолтыг “Нүүдэлчин зам” холбооноос зохион байгуулж буй бөгөөд уртын дуучин Х.Эрдэнэцэцэг, Г.Энхбаатар, хөгжимчин Д.Эрдэнэболд, Д.Мандахжаргал, “Тэнгэртэн” хамтлаг оролцох ажээ.
“Нүүдэлчин зам” холбооноос өмнө нь “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн, “Баавгай болохсон” киноны Франц дахь нээлт, “Шөнийн талд” өв соёлын өдөрлөг, “Монгол дахь гэрэл зургийн хэрэглээ” үзэсгэлэн зэргийг зохион байгуулсан байдаг.
ГАЗ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТОМАШИН ДЭЛБЭРЧ, 4 ХҮН АМИА АЛДАВ
Өнгөрсөн мягмар гаригийн шөнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ны 01:15 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Дашваанжил” ХХК-ийн газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай шүргэлцсэн. Улмаар ойр орчимд их хэмжээний алдаж, ойр 30 орчим тээврийн хэрэгсэл дэлбэрч, газар үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван аврагч дээрээ нас барсан харамсалтай осол болсон юм. Мөн замын хажуугийн 60 айлын орон сууц галд өртөж, оршин суугчдыг шуурхай нүүлгэн шилжүүлсэн юм. Одоогоор галд өртсөн орон байрны иргэдийг зочид буудалд байрлуулж байгаа. Энэ мэтээр гамшигт ослын хор уршгийг өнөөг хэр нь бүрэн тогтоогоогүй байна. Дэлбэрэлтийн улмаас биедээ 80-90 түлэгдэлт авсан 3 хүн эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд нэг хүн нас барав.
ГОЛЫН ГОЛДИРОЛ ӨӨРЧЛӨН БАРЬСАН “S’OUTLET” ДЭЛГҮҮРИЙН АГУУЛАХЫН БАРИЛГЫГ БУУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
Сэлбэ гол дагуу байрлах “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг буулгаж эхэллээ. Агуулахыг нэгдүгээр сарын 17-22-нд чөлөөлсөн бөгөөд энэ сарын 24-ний өдрөөс барилгыг нь буулгаж байгаа. Барилга буулгалтыг тус дэлгүүрийн 10 орчим ажилтан болон нийслэлийн харьяа байгууллагын хоёр оператор, хоёр машин техниктэйгээр гүйцэтгэж байгаа юм. Харин дэлгүүрийн үндсэн барилгыг ирэх хоёрдугаар сард буулгахаар төлөвлөөд байна. Голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах нийслэлийн Засаг даргын захирамж 2023 оны наймдугаар сарын 31-нд гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн удирдлагууд “S’Outlet” дэлгүүрийн газар болон үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч компанийн төлөөлөлтэй уулзаж, газрыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ.
ХӨВСГӨЛД 4.1 МАГНИТУД ГАЗАР ХӨДӨЛЖ, СУМУУДАД ЧИЧИРХИЙЛЭЛ МЭДРЭГДЖЭЭ
Хөвсгөл аймагт өнөөдөр /2024.01.24/ газар хөдөлж, сумуудад чичирхийлэл мэдрэгдсэн байна. Тодруулбал, 12:15 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 4,1 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд:
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс Баруун зүгт 67 км,
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс Баруун урд зүгт 87 км,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын төвөөс Баруун хойд зүгт 91 км.
Шуурхай мэдээллийн дагуу ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн ажиллаж байна.
Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. 3-4 баллын газар хөдлөлт жилд дэлхийн хэмжээнд нийт 49000 орчим бүртгэгддэг байна.
СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙГ “МАШ НУУЦ” ЗЭРЭГЛЭЛЭЭР ШАЛГАХААР ЦАГДАН ХОРИОНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ХИЙЖЭЭ
Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорих хугацааг дахин 30 хоногоор сунгаж буйгаа мэдээлэв. Түүнийг хорих хугацаанд хоёрдугаар сарын 4-ны өдөр дуусах байсан. Тэгвэл прокуророос хорих хугацааг хугацааг саналаа энэ сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд гаргасан байна. Шүүхээс саналыг хүлээн авсан бөгөөд үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна. Шүүхийн Н.Өнөрцэцэгийг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй гэж үзжээ. Ийнхүү сэтгүүлч Н.Өнөрцэцэг гурав дахь сардаа буюу 90 хоног тасралтгүй хоригдох нөхцөл байдал үүсэж байгаа юм. Түүнчлэн түүнийг маш нууц гэх зэрэглэлд цагдан хорихоор шүүх хуралдсан байна.
80 мянган доллараар өөрийгөө түрээсэлсэн Япон эр
2025.01.14 17:55
Шинэ жилийн дуугаар хэн, ямар хэмжээний орлого олсон бэ
2024.12.25 22:34
ФОТО : Христийн шашинтай орнууд Зул сарын баяраар
2024.12.25 22:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав