УИХ-ын гишүүн Н.Наранбаатар,түүний төрсөн дүү Н.Наранбат нь шатахууны толгой компаниудын нэг “НИК” ХХК-ийг “Петровис-Ойл” ХХК-тай хамтран эзэмшдэг, эцсийн өмчлөгч, ерөнхий захирал нь. Харин “Петровис-Ойл” ХХК-ийг Швейцарын компани эзэмшдэг бөгөөд ерөнхий захирлаар нь Сэнгээгийн Энх-Амгалан гэх залуу ажиллаж байсан. Эндээс маш ноцтой сэжүүр гарч ирнэ. Тодруулбал, “Петровис-Ойл” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Сэнгээгийн Энх-Амгалан гэгч “Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани болох “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбатын бизнесийн хамтрагч нь “Хишиг арвин индустриал” ХХК-тай шууд холбоотой явж ирсэн гэсэн. Гэтэл “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж өдгөө АТГ-т баривчлагдан, хоригдож буй. Энэ сэжүүрээр бол, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг АТГ-аас зарласан нь “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын авлигын хэрэгтэй холбоотой байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм.
Сонирхуулахад, “Хишиг арвин индустриал” ХХК нь 2018-2021 оны хугацаанд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 1.5 орчим их наяд төгрөгийн хөрс хуулалт, олборлолтын гэрээ байгуулсан. Харин охин компани буюу “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийн хувьд Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолт, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худагийн нүүрсний уурхайн олборлолтын гүйцэтгэгч болон “Оюутолгой” төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж иржээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт нүүрсний холбогдох баримтууд ч бий. Тухайлбал, Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь ачаа тээврийн “Жавхлант оч транс” ХХК-ийг эзэмшдэг. Мөн “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хос тамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-иудтай хамтран эзэмшдэг. “Энбо тайж транс” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 187 автомашинаар нүүрс тээвэрлэдэг байсан. Харин “Хос тамга групп” ХХК нь ХонгКонгийн “Аnda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд нүүрс угаах үйлдвэр барьж байгаа ажээ.
У.Энхбаяр
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав