Украины ерөнхийлөгч Зеленский болон түүний гэр бүлийн орлого 2022 онд гурав дахин буурчээ. Тодруулбал, 2021 онд 285 мянган ам.доллар байсан бол 2022 онд 97700 ам.доллар болсныг Украины ерөнхийлөгчийн албаны цахим хуудаснаас харж болох аж. Зеленский ил тод байдлыг дэмжих, авлигыг устгах ажлын хүрээнд 2021, 2022 оны хөрөнгө, орлого, зарлага, санхүүгийн өр төлбөрийн мэдүүлгээ олон нийтэд дэлгэсэн юм.
2021 онд түүний гэр бүлийн орлого нь цалин, банкны хүү, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогыг оролцуулаад 144 мянга гаруй ам.доллар байжээ. Гэхдээ энэ нь 2020 онтой харьцуулахад буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, 314 мянган ам.доллараар буурсан байна. Зеленскийн гэр бүлийн 2022 оны эцсийн бэлэн мөнгөний үлдэгдэл ойролцоогоор 47,500 ам.доллараар буурсан байжээ.
"ОХУ манай улсын эсрэг бүрэн хэмжээний түрэмгийлэл явуулж эхэлснээр Украины нутаг дэвсгэр дээрх түрээсийн гэрээг түр цуцалсан. Үүнтэй холбоотойгоор 2022 онд ерөнхийлөгчийн гэр бүлийн орлого буурсан" гэж Украины ерөнхийлөгчийн тамгын газраас тайлбар өгчээ.
Украин улс Европын холбоонд элсэхийн төлөөх хатуу шаардлагыг биелүүлэхийг оролдож байгаа тул ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлигыг арилгах ажлыг өргөн хүрээнд явуулж буй. Энэхүү хүчин чармайлтын нэг хэсэг болгон төрийн албан хаагчдыг ч бас орлогоо ил тод болгохыг Зеленский уриаллаа.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав