Их Британи даяар хүүхэд, залуучуудын дунд электрон тамхины /vape/ хэрэглээ хэт их нэмэгдэж байгааг зогсоохын тулд нэг удаагийн электрон тамхийг хориглох арга хэмжээ авахаар болжээ. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Даваа гаригт дунд сургуульд очихынхоо өмнө хийсэн мэдэгдэлдээ, "Тамхигүй анхны үеийг бий болгох" амлалтынхаа хүрээнд нэг удаагийн электрон тамхийг хориглох багц хууль тогтоомжийг зарлав.
"Ямар ч эцэг эх, багшийн мэдэж байгаагаар одоогийн байдлаар хүүхдүүдийн дунд электрон тамхи татах явдал нэмэгдэж байгаа нь хамгийн их санаа зовоож буй чиг хандлагын нэг юм. Тиймээс бид үүнийг эндемик болохоос өмнө арга хэмжээ авах хэрэгтэй. Электрон тамхины урт хугацааны үр нөлөө нь тодорхойгүй бөгөөд тэдгээрийн доторх никотин нь маш их донтуулдаг тул тамхинаас гарахад туслах хэрэгсэл байж болох ч хүүхдэд татахыг хүлээн зөвшөөрч болохгүй" гэж хэлсэн байна.
Багц хуулийн хүрээнд дэлгүүрт электрон тамхи худалдахыг хянах, хүний хараанаас холдуулах, хүүхдүүдэд зориулсан гэх зарим төрлийн амтыг хориглох, сурталчилгааг зогсоох зэрэг арга хэмжээг авахаар тусгажээ. Үүний зэрэгцээ 2024 онд 15 нас хүрч буй болон түүнээс өмнөх бүх насны хүүхдэд утаат тамхи худалдахыг хориглохоор хуульчилж байна.
Сүүлийн гурван жилд электрон тамхины хэрэглээ хүүхдүүдийн дунд гурав дахин нэмэгджээ. Ялангуяа, 11-15 насныхан электрон тамхи татах нь түгээмэл болсноос гадна 9 настай хүүхэд ч хэрэглэх болсон байна.
Нэг удаагийн электрон тамхины хэрэглээ 11-17 насныхны дунд сүүлийн хоёр жилд 9 дахин нэмэгдсэн гэж Их Британийн засгийн газрын мэдээлэлд дурджээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав