Энэ сарын дундуур Хятад дахь Умард Солонгосын ажилчид засгийн газрынхаа эсрэг тэмцэж, нэг албан тушаалтны амийг хөнөөсөн тухай Өмнөд Солонгосын эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.
Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба энэ үйл явдлын талаар баримт цуглуулж байгаагаа мэдээлсэн байна.
Эх Орноо Нэгтгэх Солонгосын Хүрээлэнгийн судлаач Чо Хан Бумын өгсөн мэдээллээр Хятадын зүүн хойд Жилинь мужийн оёдлын үйлдвэрт засгийн газрын шугамаар ажилладаг Умард Солонгосын ажилчид нэгдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд бослого гаргажээ. Ажилчид олон жилийн турш цалин хөлсөө эрх баригч намд хураалгаж байгааг эсэргүүцсэн байна.
Асуудлыг шийдвэрлэхээр Хятадад очсон Умард Солонгосын албан тушаалтан бухимдсан ажилчдын гарт алагдаж, өөр гурван хүн бэртэж гэмтсэн тухай гэрчүүд мэдээлжээ.
Уг мэдээлэл үнэн болохыг одоо Сөүлд амьдарч буй Умард Солонгосын дипломатч асан Ко Ён Хван бас баталсан байна.
Умард Солонгосын эрх баригчид цалинг нь буцааж өгөхөөр амласны дараа ажилчид тэмцлээ зогсоожээ.
Хэрвээ дээрх мэдээлэл албан ёсоор батлагдвал энэ нь гадаад дахь ажилчид анх удаагаа Умард Солонгосын дэглэмийн эсрэг зохион байгуулалттай тэмцсэн хэрэг болох юм.
“Дэглэм амласан мөнгөө төлж чадах эсэх нь эргэлзээтэй тул хямрал хараахан дуусах болоогүй байна. Энэ нь тодорхой хугацааны дараа тэсрэх цагтай бөмбөг болж, Хятад болон бусад улс орнуудад байгаа ажилчдад сэдэл болж болзошгүй юм” гэж судлаач Чо Хан Бум ярьжээ.
Умард Солонгосын дэглэмийн орлогын нэг гол эх үүсвэр нь гадаадад илгээсэн ажиллах хүч болдог. АНУ-ын засаг захиргааны 2019 онд гаргасан тооцоогоор нийтдээ 100,000 орчим хүн голдуу Хятад улсын барилга, аж үйлдвэр зэрэг салбаруудад ажилладаг гэсэн тоо бий.
Гадаадад илгээх ажилчдыг Умард Солонгосын харьцангуй боломжийн амьдралтай гэр бүлүүдээс сонгодог гэсэн мэдээлэл байдаг.
Тиймээс ажилчдын эсэргүүцэл тэмцэл нь Пёньяны дэглэмийн хувьд хүнд сорилт болно гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Korea Times
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав