Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн онд урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 9.5 (45.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Үүнд уул уурхайн олборлолт 7.2 (50.2 хувь) их наяд, боловсруулах үйлдвэрлэл 1.8 (37 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 7.2 (50.2 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун, хүрэн нүүрс олборлолт 5.7 (2.5 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 864.6 (9 хувь) тэрбум, газрын тос олборлолт 530.4 (68.3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цайр, зэс, төмрийн хүдрийн баяжмал, хайлуур жонш, хүрэн нүүрс, газрын тос, баяжуулсан, чулуун нүүрс, мөнгө, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оныхоос 0.7 хувиас 3.9 дахин өсөж, харин цэвэршүүлээгүй алт, төмрийн хүдэр 23.4–30.4 хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс, шингэн сүү,самнасан ноолуур, янжуур тамхи, цемент, металл бэлдэц, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 9.6 хувиас 2.5 дахин өсөж, харин катодын зэс, гурил, цэвэр спирт, цагаан архи, ноолууран сүлжмэл эдлэл, шохой, нүүрсэн шахмал түлш зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8– 30 хувиар буурсан аж.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав