Монгол киноны буухиаг таслаагүй Трио буюу шинэ цагийн Монгол бүтээл
Дэлхийн А зэрэглэлийн наадамд тэртээх 1960 онд Д.Жигжид найруулагч “Ардын элч” киногоороо оролцож Монголын кино уран бүтээлийн анхдагч болж байлаа. Энэ бол Москвагийн олон улсын кино наадам. Тус наадмаас Ардын элч киноны Ариунаагийн дүрээр “Шилдэг эмэгтэй жүжигчин” номнацид ялалт байгуулжээ.
Түүнээс ердөө 16 жилийн дараа буюу 1976 онд Г.Жигжидсүрэн, Ж.Бунтар нарын хамтран найруулсан “Эх бүрдийн домог” уран сайхны кино Чех улсын “Карло Вари” Дэлхийн А зэрэглэлийн олон улсын кино наадмын “Фестивалын шилдэг кино” шагналыг хүртжээ.
Үүнээс даруй 46 жилийн дараа Монголын шинэ цагийн уран бүтээлчид дэлхийн А зэрэглэлийн кино наадмаас шагнал хүртэж байгаа юм. Тодруулбал Трио уран сайхны кино 38 дахь удаагийн Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчийн нэрэмжит шилдэг кино” шагналыг хүртэж, он удаан жил тасраад байсан шагналын буухиаг үргэлжлүүлэв. Тус шагналыг авахын тулд 113 улсын 5000 гаруй кинотой өрсөлдөж, хоёрдугаар шатанд 57 улсын 156 шилдэг бүтээлтэй тунаж үлдсэн байна.
Шинэ цагийн шилдэг шилээвэр Монгол бүтээл Трио ирэх хоёрдугаар сарын 24-ний өдрөөс бүх кино театрын дэлгэцнээ гарч эхэлнэ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав