Засгийн газрын өнөөдрийн /2024.02.28/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Уул уурхайн биржээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг зарах шийдвэр гаргалаа. Уул уурхайн биржийн тухай хууль 2023 оноос хэрэгжиж эхэлсэн. Одоо бид нүүрс, төмрийн хүдрийг амжилттай биржээр арилжаалж байна. Өнгөрсөн онд биржээр 15 сая тонн нүүрс зарсан. Борлуулалтын орлого нь 2.2 тэрбум ам.доллар болсон.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд “төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой уул урхайн компанийн олборлож байгаа бүтээгдэхүүнийг биржээр заавал арилжина” гэсэн заалт бий.
Засгийн газрын 50 дугаар тэмдэглэлд, зэсийн баяжмалыг үе шаттай арилжаалж эхлэхийг Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд даалгасан. Иймээс Засгийн газрын 223 дугаар тогтоолын дагуу зэс молибденыг биржээр худалдан борлуулахаар тогтоол баталлаа. АМНӨТ- ийг тухайн биржийн үнээс тооцон авна.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалснаар худалдан авалт шударга, ил тод болж, уул уурхайн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нэмэгдэж байгаа.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав