"Цайрт минераль" компанийн хамт олон зудын нөхцөл байдлын болзошгүй аюул, эрсдэлээс зэрлэг амьтдаа хамгаалах зорилгоор Дарханхаан ууланд нутагшиж буй аргалиудад өвс, тэжээл тавьж өгчээ.
Тус хамт олон уг биотехникийн арга хэмжээг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаад 1200 кг өвс, 1000 кг хужрыг Дарханхаан уулын дөрвөн хэсэгт байршуулжээ. Мөн Дарханхаан уулан дээрх хог хаягдлыг цэвэрлэж, зэрлэг ан амьтдыг нутагших эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлжээ. Компанийн залуус Сүхбаатар сумын байгаль хамгаалагчтай хамтран эдгээр ажлыг хийсэн байна. Цас зуд, ган гачиг, байгалийн онц үзэгдэл гэх мэт бусад шалтгаанаас болж зэрлэг ан амьтан идэш тэжээл, усаар гачигдаж эрсдэлд орсон үед хоол тэжээл, өвс, хужир тавьж өгөх, хөлдсөн ус, булаг шандны мөсийг хагалж ус гаргах болон амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн үйл ажиллагааг био техникийн арга хэмжээ гэж нэрлэдэг.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав