Дамбадаржаа орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай өчигдөр уулзлаа.
Энэ бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүсийн нэг юм.Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан, газар чөлөөлөлт, барилгын ажлыг энэ онд эхлүүлнэ. Дамбадаржаа дэд төвийн хувьд бүтээн байгуулалт нь 57 хувьтай байна. Цаашид зургаан дэд төвд түшиглэн Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлнэ” хэмээлээ.Улс болон нийслэлийн төлөвлөлтийг бүх шатны нэгж хамтран хийх хэрэгтэй тул анхан шатны нэгжид ажиллаж буй албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсох нь чухал болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.Сүхбаатар дүүрэгт 39,984 өрхийн 141,537 иргэн амьдарч байна. Анх 1965 онд байгуулагдсан бөгөөд 20 хороо, 20,800 га газар нутагтай. Тус дүүргийн 1-8 дугаар хороо орон сууц, 9-11 дүгээр хороо гэр, байшин хороолол хосолсон, 12-16 дугаар хороо гэр хороолол бүхий хороо бол 17-20 дугаар хороо нь бүхэлдээ зуслангийн бүс юм.
Хороодод оршин суух хүн амын тоо нэмэгдэж, төрийн бүх төрлийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай болоод байгаа тул нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх нь чухал болохыг уулзалтад ирсэн албан хаагчид хэлж байлаа.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав