NCAA буюу Америкийн коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизионд багтдаг багаас монгол хүү урилга авчээ. Тодруулбал С.Ган-Эрдэнэд D1-ийн "Охайо Бобкатс" багаас санал ирсэн юм.
Ингэснээр коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизионд мөрөө гаргаж буй хоёр дахь монгол тамирчин болох нь. Одоогоос хоёр жилийн өмнө Ш.Энхийн-Од "Дэйтон"-д данстай болж байв. Г.Энхийн-Од өдгөө Сан Францискогийн их сургуулийн багт тоглож буй.
Охайо Их Сургууль бол 220 жилийн түүхтэй тус мужийн анхны их сургууль бөгөөд сагсан бөмбөгийн баг нь хамгийн сүүлд 2021 онд "March Madness"-д шалгарсан түүхтэй. "Шилүүснүүд" хасагдах шатанд 14 удаа өрсөлдсөн баг юм.
АНУ-ын "Midwest" сагсан бөмбөгийн клубт бэлтгэлээ базаадаг С.Ган-Эрдэнэ энэ жил дөнгөж 16 настай, ахлах сургуулийн 10 дугаар ангийн сурагч.
Бусад тамирчид төгсөх ангидаа их сургуулийн багаас санал авах нь түгээмэл байдаг бол С.Ган-Эрдэнэд бусдаас харьцангуй эрт санал ирсэн нь ирээдүйтэй тамирчин гэдгийг харуулж байна.
С.Ган-Эрдэнэ их сургуулийн багт тоглохын тулд эхлээд ахлах сургуулиа төгсөх шаардлагатай юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав