Манай улсын 10-64 насны иргэдийн 8.1 хувь нь элэгний С вирусын халдвартай, 9.4 хувь нь В вирусын халдвартай байгаа бол тэдгээрийн 51.3 хувь нь В, Д вирусын хавсарсан халдвартай байна. Мөн манай улсад элэгний В вирустэй 450 мянга орчим хүн, түүнээс Д-компонент хэлбэртэй 240 мянга орчим хүн байгаа гэх албан бус тоон мэдээлэл ч байдаг. Сүүлийн 10 жилд манай улсын хүн амын дундах В вирусын тархалт 11.8 хувиас, 10.6 болж буурсан боловч В вирустэй эерэг хүмүүсийн дунд Д хэлбэрийн тархалтыг 60-80 хувь хэмээн тодорхойлжээ. Харамсалтай нь одоогоор Монгол улсад элэгний гепатит Д вирустэй хүүмст тохирох эм эмчилгээ байхгүй гэгддэг. 2020-2024 оны Монгол улсын засгийн газрын үй ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, өгөөмж хүртээмжийг нэмэгдүүлж, элэгний Д вирусын халдвартай иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулж, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэхээр тусгасан. Үүнтэй холбоотойгоор манай улсын энэ улсын төсөвт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 13.7 тэрбум төгрөгийг суулган цаашид тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх чиглэлийг ЭМЯ-нд өгсөн. Тус хөтөлбөрийн хүрээнд 2023 оноос эхлэн элэгний гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарахаар болжээ. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 23-ний өдөр “Элэгний В Д вирустэй тэмцэгчид” ТББ-ын санаачилгаар “Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт” зохион байгуулагдаж байгаа юм. Тус уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, эм эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нар оролцож илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав