Өчигдөр /2024.03.12/ орой ТЦА-наас 120 мянгат-Төв шуудангийн уулзвар, ХУД Е-mart- “Шангрила”-гийн уулзвар хүртэлх замын нэг эгнээг өглөө, оройн ачаалалтай тохируулж эсрэг урсгалд оруулсан өөрчлөлт хийсэн. Өглөө 07:30-08:30 хүртэл хугацаанд урдаас хойш, 18:00-19:00 цагийн хооронд хойноос урагш чиглэлд хийх уг зохицуулалтын талаар Тээврийн Цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.
ТЦА-ны дарга Б.Оюутболд “ 2024 оны 3 сарын 12-ны орой, 13-ны өглөө ТЦА-наас замын өөрчлөлттэй холбоотой өөрчлөлт хийсэн. Ингэхдээ хуулийн хүрээнд Цагдаагийн байгууллага иргэдийн тайван байдлаар, чөлөөтэй хөдөлгөөнд оруулах үүргийнхээ дагуу уг зохицуулалтыг хийж, урсгалын чиглэлийг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, эсрэг урсгалд хөдөлгөөнийг сийрүүлэх зорилгоор шилжүүлэхийг хуулинд заачихсан байгаа.
Өчигдөр орой 17.50 цагаас 19.20 минут хүртэл эсрэг урсгалын нэг эгнээг сөрүүлэх арга хэмжээ авсан. Тухайн хоёр чиглэл бол 1,7, 2 км байгаа. 18.40 минут гэхэд энгийн үеэс ачаалал багасахаар нь 30 минут сунгаж үзсэн. 19.30 минутаас хэвийн горимд шилжүүлсэн. 21.40 минутад хэвийн болсон. Өмнө нь 22.00 цагийн үед Яармагийн зам хэвийн байдалд ордог байсан шүү дээ.
Өнөө өглөө 30 минутаар тооцож хийсэн. Ингэхдээ эсрэг хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд 8.26 цаг гэхэд Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамж ямар нэг ачаалалгүй байсан. Энэ үеэр бусад хөдөлгөөнийг зохицуулахаар ажиллаж байсан.
Цаашид энэ хөдөлгөөн зохицуулалтыг шаардлагатай үед үргэлжлүүлнэ. Урьд нь бид нар зуслангийн бүс, уулын зам, Хүй 7 худаг гээд олон газар уг арга хэмжээг авч байсан. Өчигдөр иргэдийн санал сэтгэл ханамжийг авч үзсэн. Энд уг зохицуулалтыг цагдаа л хуулийн өмнө хүлээсэн үүргээрээ хийсэн гэдгийг хэлмээр байна” гэлээ.
Урсгал сөрүүлэх зохицуулалтыг минут минутаар зураг авалт хийж байгаа бөгөөд богино хугацаанд үр дүнтэй байвал тогтмолжуулахаар төрийн байгууллагад санал хүргүүлэх юм байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав