Энэ оноос эхлэн нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсонтой холбоотой олон өрх хохирч байгаа талаар Ээжүүдийн төлөөлөл мэдээлэл өгч, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороонд шаардлага хүргүүллээ.
Ээжүүдийн төлөөлөл иргэн А. Дөлгөөний мэдэгдлийг хүргэе. Тэрээр дээрх байгууллагуудад хүргүүлж байгаа шаардлагаа ийнхүү тайлбарласан байна.
“ Үндэсний статистикийн хорооноос өрхийн амжиргааны түвшин тогтоохдоо орлогыг орлуулан тооцох аргачлалаар хийсэн гэдгийг өөрөө судалж мэдлээ. Би гэрээсээ ганцаараа ажил хийдэг. Гэсэн хэрнээ 91 хувьд орж чадаагүй. Өөрийнхөө фэйсбүүк хуудсаар асуудлаа бичихэд надтай 1000 гаруй өрх нэг асуудлаар холбогдсон нь жинхэнэ зорилтот бүлэг тэд байгааг мэдсэн. Ингээд,
-Зөвхөн орлогоор тооцож байгаа нь амьдралд нийцэхгүй байна
-Хэрвээ бидний зарлагыг тооцож чадахгүй байгаа бол зээлийн мэдээллийн санг тусгах хэрэгтэй.
-ХНХЯ болон ҮСХ зэрэг 10 гаруй байгууллагын хамтарсан ажлын хэсэг хагас жил гаруй судалсан гэсэн. Ажлын хэсэг зургаан сарын хугацаанд хэдэн төгрөгийн төсвөөр ажиллаж, хичнээн хүүхдийг хохироосон бэ?
Зөрүүтэй мэдээллийг гурван жил тутамд шинэчлэх ёстой байсан ч тэдний ажлаа хийгээгүйгээс болж ээжүүд нэг өдрийн цалингаараа хохирч мэдээллээ засуулсан. Тухайн өрхийн орлогоос татвар, даатгал, зам ашигласны татвар, НӨАТ, зээл гэх зэрэг зүйлийг хасаад бодох ёстой ч, эдгээр зардлыг тооцоолоогүй нь бодит амьдралд нийцэхгүй байгаа учраас ийнхүү шаардлага хүргүүлж байна” гэлээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав