Нийслэлчүүд нийтийн тээврээр үйлчлүүлэх бүрийдээ толгойгоо тоолуулж бүртгүүлнэ. Ямартай ч ажил дээрээ ирж хуруугаа уншуулахаас өмнө Нийслэлд толгойгоо уншуулах өдөр ирж байна гэсэн үг. Тодруулбал нийслэлээс гуравдугаар сарын 15-аас эхлэн автобуснуудад толгой тоолох төхөөрөмж суулгана гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ зохицуулалт маргаашаас үйлчилж эхэлнэ. Тус төхөөрөмжийн тусламжтай жолоочийг хянах бөгөөд хүний толгойн тоо, төлбөр төлөлт хоёр яв цав нийцэж байх учиртай аж.
Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар, "Гуравдугаар сарын 15-аас нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг олон нийтэд танилцуулж зугуухан шилжилт хийх гэж байна. Энэ хүрээнд хүний толгой тоолдог төхөөрөмжүүдийг бүх автобусанд суулгана. Төрөөс татаасаар явдаг ахмадууд, хүүхдүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, доноруудын үнэгүй зорчдог картыг бид татаасаараа өдрийнх нь зорчих тоогоор мөнгөжүүлж өгнө. Ингэснээр нэгдүгээрт тухайн хүний толгой тоологдоно, хоёрдугааарт төхөөрөмжид уншигдсан хоёр яв цав нийлнэ. Хэрэв зөрвөл бид жолоочид хариуцлага тооцно. Ний нуугүй хэлэхэд манай автобусны жолооч нар бүгд хажуудаа бэлэн мөнгөний хайрцагтай, түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг болсон" гэж байв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав