“Шаардсан”, “шаардана”, “нөхөн төлүүлнэ” гэнэ. Тодруулбал 2023 оноос өмнөх бүх дуудлага худалдаагаар болоод өмчлөгдсөн газруудыг буцааж авах ажлыг хийж байна. Сонирхолтой нь хувийн хэвшлүүдэд төрд төлөөд авсан газраа буцаагаад үнэгүй өгөхийг шаардаад байгаа аж. Ардчиллын мэдрэмжгүй захиргааны аргаар хувийн хэвшлийнхнийг харлуулан дарамталж буй үйлдэлдээ гэмшсэнгүй. Харин ч авах ёстой газар гэж хандаж, төрийн нэр барин дээрэм хийж буйгаа баатар аятай дөвийлгөн ярьж байна. Өөрөөр хэлбэл төр худалдсан газраа буцааж авах шаардлагатай байгаа бол хувийн хэвшлийн хохирлыг барагдуулах талаар хэлэлцэх ёстой. Гэтэл бусдын бизнесийн нэр хүндэд хайр найргүй халдаж, таван сарын дотор баталсан хуулиар далайлган бойкотолж байгаа нь коммунизмыг санагдуулам байлаа. Нэмээд хэлэхэд 00.7 га газрыг иргэдэд олгохгүй байхыг тэр мөн баталжээ. Ингэснээр Монгол хүн нийслэлд газар эзэмших эрхгүй болж байна. Засгийн газар бүгдийг өөрийн эрхэндээ оруулснаар авлига албан тушаалын хэрэг, өндөр дүнтэй газрын наймаа төрийн нууц халхавч доор улам дэлгэрч болзошгүй нөхцөл байдал үүсч байна. Х.Нямбаатар хотын даргын суудалдаа мөнх залрахгүй. Түүнийг явахад дараагийн дарга ирж, дараагийн түүхийг бичнэ. Тэр цагт хууль дор халхавчилсан олон арван газрын наймааны асуудал гарч ирэх вий. Өөрөөр хэлбэл төр хэдий чинээ нууцтай байна, төдий чинээ гэмт хэрэг гаарч байдаг гэсэн үг. Түүнчлэн бүгдийг төр мэднэ гэдэг ардчиллаас ухарч, иргэдийн нүд чихийг таглаж буй бусармаг үйлдэл юм.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав