Төв аймагт дагуул хот байгуулж, татвараа хувааж авна гэх агуулга "Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил" форумын үеэр хөндөгдөв. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хот цаашаа өргөжин тэлж суурьшихын тулд Төв аймагтай интеграцид орохоос өөр аргагүй. Бидэнд ямар ч сонголт байхгүй. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байдаг зайлшгүй чухал хэдэн эрхүүдийг хуульчилж өгсөн. Үүнээс шалтгаалж Төв аймаг руу тэлэх, дагуул хот байгуулахад хууль эрхзүйн талаас ойлгомжгүй зүйлд гарц гаргалгаа гаргахын тулд 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим чиг үүргийг хот, тосгодод шилжүүлж болно гэж заасан. Төв аймгийн сумдуудын нутаг дэвсгэр дээр дагуул хот барих, цаашлаад татвараа харилцан хувааж авах эрхзүйн орчныг бий болгох хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцэнэ" хэмээн дурдсан юм. Өөрөөр хэлбэл, дагуул хот гэх концепцийн цаана аль хүн амыг тархаан суурьшуулж, төвлөрлийг бууруулах алхам яригдана. Улмаар дагуул хотыг дагах хөгжлийн асуудлууд ч хөндөгдөх билээ.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав