Төв талбайд нүүрсний хулгайчдын эсрэг 20 гаруй хоног жагсаж, үзэл бодлоо илэрхийлсэн тэмцэгч залуус аргаа өөрчилж, төрийн байгууллагуудад шаардлага хүргүүлж, тэр дор нь хариу өгөхийг шаардаж эхэлсэн.
Монголоо буюу Б.Бат-Очир тэргүүний 20 гаруй залуус анх ХЭҮК-т очин хүний эрхийн асуудлаар хандсан бол өчигдөр МҮОНРТ-д очин таван зүйл бүхий шаардлагыг мөн хүргүүлсэн билээ. Учир нь, олон нийтийн статустай, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг тус байгууллага тэмцэгчдийн дуу хоолойг олонд хүргэх гол үүргээ биелүүлээгүй хэмээн залуус бухимдаж, энэ бүхнээ залруулахыг хүссэн билээ.
Харин тэд өнөөдөр Цагдаагийн ерөнхий газарт очиж, дарга, удирдлагуудад нь ээлжит шаардлагаа хүргүүлнэ. Үндсэн хуулиар олгосон жагсаж, цуглах эрхийг нь ноцтой зөрчиж байгаад тэд эсэргүүцэн, ийнхүү ЦЕГ-ын даргад өнөөдөр, харин маргааш Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дээр очиж, ээлжит шаардлага, эсэргүүцлийн бичгээ барихаар болсон байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав