Реппер Др.Дре мягмар гарагт Холливудын алдрын гудамжинд өөрийн нэртэй ОД-оо хүлээн авлаа.
Ёслолын ажиллагаанд 2022 оны Super Bowl-ын шоуг хамтдаа доргиосон хуучны андууд болох Эминем, Снуп Дог, 50 Cent нарын Хип хоп титанууд хүрэлцэн иржээ.
Түүний "The Chronic" (1992) анхны цомог дахь дуунууд нь алдрын оргилд хүрч түүний араас Снуп, Эминем, Кендрик Ламар зэрэг одод карьераа эхлүүлсэн гэдэг утгаараа тэрбээр уг алдрыг хүртэх эрхтэй түүчээлэгч юм.
Дре индэр дээр “Комптонд өссөн би хэзээ нэгэн цагт энд бага насныхаа баатруудын дунд өөрийн нэртэй одтой болно гэж төсөөлж ч байгаагүй. Би яг л хийх дуртай зүйлээ хийж амьжиргаагаа залгуулсан азтай нэгэн. Энэ зүүд биш биз дээ” гэжээ.
Дре 1990-ээд оны эхээр West Coast хип хопын G-funk /gangsta funk/ төрлөөр анх гарч ирж байв. Тэрээр цомгууддаа цагдаа нарын харгислал, хүчирхийлэл, нийгмийн хамгааллын дутагдалтай байдлын талаар агуулгыг шингээж, ядууралд нэрвэгдсэн өнгөт арьстнуудын тэмцлийн талаар дуу хоолойгоо хүргэсэн нь амжилт дагуулсан юм.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав