Монгол Улсаас Саудын Арабын Хаант Улсад хавсран суух Элчин сайд Ш.Одонбаатар тус улсын Угсаа Залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Эрхэм Дээд Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд-д 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараагаар Элчин сайдыг Саудын Арабын Хаант Улсын Угсаа Залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд хүлээн авч уулзан хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Саудын Арабын Хаант Улсын Хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд болон Угсаа Залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Эрхэм Дээд Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд нарт уламжилж, ойрын жилүүдэд хурдацтай хөгжиж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.
Ханхүү Мухаммад бин Салман бин Абдулазиз Аль-Сауд Элчин сайд Ш.Одонбаатарт ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцааг улам бүр өргөжүүлэх түүний ажил үйлсэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотлов.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав