Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын сарын 1-нээс Замын-Үүд боомт 24 цагаар ажиллаж эхэллээ. Тус боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол одоо цагт 5000 зорчигч, 500 тээврийн хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20.000 хүнд үйлчлэх боломж бүрдлээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэх бүтээн байгуулалттай Ерөнхий сайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцсан. Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай 8, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал 7 дахин нэмэгдсэн юм. Замын-Үүд боомтын хүчин чадлыг өргөтгөх, шинэчлэх бүтээн байгуулалтыг 2019 оны 09 дүгээр сарын 12-нд эхлүүлж зорчигч тээврийн хэсэгт 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, дэд бүтцийн цогц байгуулалт хийгдсэн байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав