Саяхан даа... Хөгжлийн банкны хэргээс мэнд үлдсэн цагаатгалын эзэд болох “33 тэрбумынхан” гэх чимэгтэй УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нар ашиг сонирхлын асар том сүлжээтэй. Тэд өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон ч хэргээ цагаатгаж чадсан нь Монгол улсын Засгийн газарт ивээгдсэн нэгэн том үзэгдэл байлаа. Тэгвэл энэ хаврын улс төрийн их цэвэрлэгээний нэг хэсэг “Газрын сонсгол”-д 33 тэрбумынхан нэр холбогдох нэгэн том сэжүүрийг танилцуулж байна.
УИХ-ын даяар дархан гишүүн Д.Лүндээжанцангийн ойрын хүн болох Р.Ганхуяг “Хера-Инвестмент” ХХК-ийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, түүний төрсөн ах Х.Гантулга, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын эхнэр Ц.Уянга, Элчин сайд Ө.Батбаяр нартай хамтран эзэмшиж ирсэн. Түүнчлэн Р.Ганхуяг УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн дүү нартай “Ремикон” ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд ТУЗ-ийн даргаар ажилладаг. Хамгийн ноцтой нь Х.Ганхуягийн төрсөн дүү Х.Хашчимэгийн “Вертекс майнинг партнер” ХХК, “Талын монгол моторс” ХХК, Х.Гантулгын “Эйч Би Си пропертийз” ХХК-иудыг УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай хамтран эзэмшдэг “Топ майнинг солюшнс”ХХК-иуд “Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19-р хороо, 4 дүгээр хороолол, жалханц хутагт дамдинбазар, 61-37 тоот” гэсэн хаяг дээр бүртгэлтэй байдаг ажээ. Тэгвэл яг энэ хаяг алдарт “Пентатерра” ХХК бүртгэлтэй байдаг ажээ. Дэлгэрүүлбэл “Пентатерра” ХХК нэг ажилчныхаа аминд хүрсэн, хууль бусаар олборлолт явуулдаг, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн хүү Г.Аранзалын хувь эзэмшдэг компани.
Сонирхуулахад хоёр дахь ЭТТ ХК буюу Хөх Ган фракцыг эгнээндээ нэгтгэсэн хуурамч шатахууны мангас Трафигурагийн охин компани болох Меланж ХХК-ий Баянтүмэнгийн уурхайд Г.Дамдинням, Х.Хашчимэг нарын Вертекс майнинг партнер ХХК хөрс хуулалт хийж байсан. Түүнчлэн 2022 оны 12 дугаар сарын ид жагсаалын үеэр одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Меланж компанид Терминал байгуулах зөвшөөрөл олгосон зэргээр хэдэн арван ноцтой зөрчлүүд ар араасаа хөвөрнө.
Эдгээр баримтуудаас онцолбол Хера инвестмент ХХК-ий ард буй Х.Ганхуяг, Г.Дамдинням нар Р.Ганхуягийн ачаар “ГАЗРЫН СОНСГОЛ”-д дуудагдаж болзошгүй нь.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав