Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төслүүд хэрэгжүүлнэ. Одоогоор 1444 өрхийн 67 барилгыг буулгаж, 3270 өрхийн 26 барилгыг ашиглалтад оруулаад байна.Судалгаагаар Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 409, ашиглахыг хориглосон 357 барилга байгааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзан, хотын баригажилт, баримталж буй бодлогыг танилцуулахдаа дурдав. Уулзалтаар тус салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдэх арга замын талаар санал солилцож байна.
Улаанбаатар хот олон төвт хот болохыг зорьж, хоёр хотын төв, таван дэд төвийг байгуулах юм. Дэд төвүүд байгуулснаар хотын төвийг чиглэсэн хөдөлгөөн 29 хувиар багасна гэж тооцоолжээ. Одоогоор Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан бол үлдсэн гурван дэд төвийн дэд бүтцийг барьж байна. Ингэснээр шинээр 182300 ажлын байр бий болох юм. Мөн 27 дугаар нэгж хороолол буюу Яармагт шинэ хотын төв байгуулахаар төлөвлөж байна. Өмнө нь Хот байгуулалтын тухай хуульд барилгажих талбайн 70 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж байхаар заасан бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталснаар 60 хувь нь барилга, 40 хувь нь ногоон байгууламж байхаар болсныг Хотын дарга хэлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Нийслэлд барилгын салбарын үйл ажиллагаа явуулж буй 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл тус уулзалтад оролцож байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав