Насаараа дэмжсэн, хайртай багийнхаа тоглолтыг нутагт нь, гэр болсон цэнгэлдэх дотор нь өөртэйгөө адил мянга мянган фанатуудын дунд орж үзнэ гэдэг юутай жаргал вэ? Тэгвэл Б.Очирваань гэх Английн Манчестер Юнайтедын фанат залуу Улаанбаатараас Манчестер хот хүртэл 14000 км замыг унадаг дугуйгаар туулж, хайртай багийнхаа тоглолтыг үзэхээр шийджээ. Түүний хувьд одоогоор Лондон хотод байгаа бөгөөд өчигдөр/2024.04.21/ ФА цомын хагас шигшээ шатанд учраа таарсан Манчестер Юнайтед болон Ковентри Сити багуудын тоглотыг үзсэн аж. Тус тоглолтод Манчестер Юнайтед баг тун хүнд байдлаас торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө буулган авч, финалд шалгарсан юм.
Хайртай багийнхаа тоглолтыг үзсэн Б.Очирвааний зорилго үүгээр дуусаагүй. Тэрбээр "Мөрөөдлийн театр" нэрээрээ алдартай багийнхаа Олд Траффорд цэнгэлдэхэд Манчестер Юнайтедынхаа тоглолтыг үзэж, мөрөөдлөө биелүүлэхийг хүсч байна.
Б.Очирвааний талаар Англи төдийгүй Европын хэвлэлүүд, шар мэдээний хуудсууд мэдээллэж, подкаст, нэвтрүүлэгт хүртэл уригдаад амжжээ. Тэрбээр энэ талаараа "Хайртай багаасаа болон хөлбөмбөгөөс байж болох хамгийн гайхалтай мэдрэмжүүдийг бүгдийг нь нэг тоглолтоос авах үгээр хэлэхийн аргагүй гайхалтай байна" хэмээгээд "Тун удахгүй бидний жинхэнэ гэрт бахархал дүүрэн уулзъя хайрт, Манчестер Юнайтед минь" гэжээ.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав