Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан Монголын ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г. Байгалмааг Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор АТГ-аас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт шилжүүлээд байсан. Тэгвэл Нийслэлийн прокуророос Г.Байгалмаад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Түүнд Эрүүгийн хуулийн 18.6-1, 23.2-1 дэх хэсэг буюу мөнгө угаах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэсэн зүйл заалтаар яллах дүгнэлт үйлджээ. Г. Байгалмааг “Пирамид-Орд” ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авахад МоАХ-ны газрыг барьцаанд таивих зөвшөөрөл олгосон Ерөнхийлөгч асан Х. Баттулгын гарын үсгийг дуурайлган зурсан мөн хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэргээр шалгаж байсан юм.
Тодруулбал, “Пирамид-Орд” ХХК нь 2018 оны зургаадугаар сард “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлийнхээ барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй 9 мянга гаруй м.кв газрыг тавьсан байдаг. Тухайн үед МоАХ-ны ерөнхийлөгчөөр Х. Баттулга ажиллаж байсан ч банкнаас зээл авах зөвшөөрлийг Г. Байгалмаа нь хуурамчаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн юм.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав