ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа, гулгааг арилгаж, цас мөс цэвэрлэх аяныг улсын хэмжээнд 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ноос энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд амжиллтай зохион байгуулжээ. Энэ хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнуудаар нийслэлд 126 га, орон нутагт 59 га, нийт 185 га талбайн цас, мөсийг цэвэрлүүлсэн байна.
Аяны үр нөлөө, цар хүрээг өргөжүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс хоёрдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд “Халтиргаагүй орчин, хариуцлагатай байгууллага” уриалгын хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа гэдэгт Торгон ял эдлүүлэх ажиллагаа, мөн Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаа болоод Эд хөрөнгө хураан ял эдлүүлэх ажиллагаа, Албадан ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаа гэсэн ажиллагаа байдаг байна.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав