Хүнс хөдөө аж ахуйн салбарын төсөв асар нэмэгдэж, ихээхэн мөнгө татаасанд зориулагдаж буй нь шүүмжлэл дагуулж буй.
Зардал өсөх шалтгаан нь урсгал зардал болон улсын төсвөөс хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас нэмэгдсэнтэй холбоотой гэгдэж байна.
ХХААХҮ-ийн сайдын төсөв 2025 онд ₮777.4 тэрбумаар өргөн баригджээ. ₮44.8 тэрбум нь хөрөнгийн зардал, 82.3 тэрбум нь эргэж төлөгдөх цэвэр зээлийн хассан дүн аж.
Нэгт, арилжааны банкуудын зээлийн хүүгийн татаасанд 601.4 тэрбум төгрөгийг зарцуулна
Урсгал зардлын ₮777.4 тэрбумын 601.4 нь зээлийн хүүгийн татаасных аж. Тодруулбал, арилжааны банкуудаар дамжуулан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, "Атрын 4-р аян”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн зээлийн хүүгийн татаасанд зарцуулахаар тусгажээ.
₮196.1 тэрбумыг "Хүнсний хувьсгал"-д
₮113.2 тэрбумыг “Цагаан алт” үндэсний хөтөлбөрт
₮98.7 тэрбумыг “Атарын IV аян”-д
₮193.4 тэрбумыг “Шинэ хоршоо” хөдөлгөөнд
Хоёрт, ₮176,4 тэрбумыг урсгал зардал болон бүх урамшуулалд зарцуулна
Гуравт, 44.8 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийнэ.
Үүний ₮38.9 тэрбум нь шилжих хөрөнгө оруулалт, ₮5.9 тэрбум нь шинэ хөрөнгө оруулалтынх байх аж.
₮11.4 тэрбумыг газар тариаланд
₮1.7 тэрбумыг мал аж ахуйн салбарт
₮17.1 тэрбумыг хөнгөн үйлдвэрт
₮8.3 тэрбумыг хүнсний үйлдвэрт
₮6.3 тэрбумыг харьяа байгууллагад
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр энэ тухай “Улсаас энэ салбарт төрийн оролцоог бүх хүрээнд хязгаарлаж байна. 100 хувь хувийн хэвшлийг дэмжинэ. Энэ бүх мөнгө хувийн хэвшилд очно. Цар тахлын үеийг эргэн санаарай. Нэг сарын хугацаа алдахад Монгол Улс картын бараанд орсон. Иймд уул уурхайн таатай мөчлөгийг ашиглаад богино хугацаанд хувийн хэвшилдээ бүх талын дэмжлэгийг өргөн хүрээнд өгч байгаа” хэмээсэн
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав