Авлигатай тэмцэх газар өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр битүү, хатуу хэд хэдэн баримт, бичлэгийг дэлгэсэн. Тэдний дунд нэр бүхий төрийн өмчийн хувьцаат компанийн удирдах албан тушаалтан нь хахуулийн 5.4 тэрбум төгрөгөөр Сүхбаатар дүүргийн I хороонд оффис худалдан авч түүнийгээ цааш түрээслэн мөнгө угаасан нөхцөл байдал тогтоогдсон хэмээсэн билээ. Барилгын зураг хөргийг ч дэлгэж, үзүүлсэн. Энэ нөхөр хэн байж таарах вэ гэдэг таамаглал ч дагаад хөвөрсөн.
Тэгвэл АНУ-руу оргон зугтаад сураг нь алдарсан Н.Удаанжаргал хэргийн эзэн байх магадлал өндөр аж. Тэрбээр Тэрбээр Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах "Regis Place"-т оффисын зориулалт бүхий талбайгаас 464.5 м2 бүхий оффисыг 2.5 тэрбумаар, мөн 530.9 м2 бүхий оффисыг 2.9 тэрбумаар худалдан авч, түүнийгээ бусдад түрээслэх замаар 1.1 тэрбум төгрөгийн ашиг олсон гэсэн мэдээлэл байна. ТӨХК-ийн удирдах албан тушаалтан гэдэг нь ч түүнийг гэдгийг хэлээд өгч буй юм.
Мөн хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр үнэт цаас, бонд худалдан авсан хэмээн АТГ-ын мэдэгдсэн нөхөр ч тэрбээр байж болзошгүй аж.
Н.Удаанжаргалд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа хэмээн АТГ мэдэгддэг ч хэргийн эзэн, хэнгэргийн дохиур оргон зайлсан. Цаашид энэ хэвээр байвал Интерполд хандах нөхцөл байдал үүсэж болзошгүй хэмээн албаныхан мэдэгдсэн билээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав