Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн арга нарийсч, улам боловсронгуй болж буйд сэрэмжтэй байхыг ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа С.Тайван анхаарууллаа. Тухайлбал, цагдаагийн байгууллагад өнгөрсөн онд 35 мянган гэмт хэрэг бүртгэгдсэний 8000 орчим нь цахим орчинд үйлдсэн ба дөрвөн гэмт хэргийн нэг нь цахим орчин дахь залилан байгаа аж. Цахим хэрэглээ өссөнийг дагаад энэ мэтийн залилах, бусдын нэр төрд халдах, сэтгэл санаа, бие махбодиор нь хохироох гэмт хэрэг гаарчээ. Хамгийн гол нь цахим орчинд үйлдэж буй гэмт хэргийн 90 гаруй хувийг залилан эзэлдэг ба нэг цагт нэг хүн хохирдог гэсэн судалгаа гарчээ.
Манай улсад гэхэд л залилах гэмт хэргийн улмаас 21 тэрбум 900 сая төгрөгийн хохирол учирч, өмнөх оны мөн үеэс 77 хувиар өссөн байна. Ялангуяа Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотой залилангийн гэмт үйлдэл эрс ихэсч гарын бэлгийг зах зээлийн ханшаас доогуур маш хямдаар зарна хэмээн элдэв зураг тавьдаг. Үүнд хүмүүс итгэж, мөнгөө шилжүүлээд алдчихдаг тохиолдол их аж. Тиймээс иргэд цахим орчин дахь худалдах зараас болгоомжилж, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг ЭЦГ-аас санууллаа.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав