Facebook, Instagram платформуудыг эзэмшдэг Мета компани АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хоригийг цуцлахаа мэдэгджээ. Тус компани удахгүй буюу ирэх өдрүүдэд Трампын хаягийг сэргээхээр болсон байна. Метагийн олон улс хариуцсан салбарын Ерөнхийлөгч Ник Клегг олон нийт улс төрчдийн хэлж байгаа үгийг сонсох хэрэгтэй гэж үзжээ. 2021 оны нэгдүгээр сард Капитол Хиллд Трампыг дэмжигчид бослого гаргасны дараа Facebook, Instagram Трампын хаягийг хаагаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн юм. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө мэдэгдээд байгаа Трамп сошиал платформууд дахь хаягаа хаалгасны дараа Truth Social нэртэй өөрийн сошиал платформыг ашиглах болсон билээ. Уг платформдоо лхагва гарагт “Facebook намайг Ерөнхийлөгч байхад хаягийг минь хааснаар олон тэрбумыг алдсан” хэмээн нийтэлсэн байна. Трампын сошиал хаягуудыг дахин сэргээх тухай мэдээ гарсан даруйд Америкийн Ардчилсан намын гишүүд болон зарим байгууллагууд экс Ерөнхийлөгч олон сая дагагчтай хаягаа ашиглан ирэх сонгуульд ялахын тулд 2020 оныхтой ижил дахин худал мэдээлэл цацаж болзошгүй хэмээн сэрэмжлүүлжээ. Твиттер компани ч мөн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс хойш Трампын хаягийг хаагаад байсан ч Илон Маск Твиттер компанийг худалдаж авсныхаа дараа уг хоригийг цуцлахаа мэдэгдсэн билээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав