Н.Учралын гэгдээд байгаа “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүтэн болон хэсэгчлэн хориг тавих хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Нэг үгээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тоолуур нэгдүгээр сарын 23-ны өдрөөс гүйж эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусах юм. Н.Учрал сайд хуулийн төслөө нэгдүгээр сарын 20-ны баасан гарагт яаравчлан батлуулсан бөгөөд Ерөнхийлөгч ажлын таван өдөрт багтаан батлах уу, хориг тавих уу гэдгээ эцэслэн шийдэх учиртай.
Н.Учралын хууль шиг ийнхүү гэрлийн хурдаар баталсан хуулийн төсөл энэ парламент байтугай өмнөхөд ч байгаагүй. Энэхүү хуулийг Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчин, ердөө 72 цагийн дотор баталсан юм. Хүүхдийн эрхээр халхавчлан тайлбарлаж байгаа уг хуулийн цаана улстөрчдийг хамгаалсан, хаацайлсан, иргэд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө торгуулах, бүр баривчлах хүртэл хатуу зүйл заалттай.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ талд уу, эс бөгөөс өөрт нь зориулсан хууль уу гэдэг нь тодорхой болно. Учир нь, Н.Учрал Ерөнхийлөгчид тал засаж, уг хуулийн төслийг санаачилсан. Түүнд барьсан бэлэг гэдгийг АН-ынхан хэлсэн.
Ерөнхийлөгчийн тоолуур гүйгээд эхэлсэн. Харин өнөөдөр сүүлчийн өдөр...
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав