Цагдаа, хуулийн байгууллага цахим залилангийн хохирогчдын хөлд дарагджээ. Хамгийн сүүлийнх нь “FT Group” цахим сүлжээ бөгөөд хохирогчдын тоо өнөөдөр 400 мянга гарчээ. Энэ талаар хууль хяналтын байгууллагынхан “Хохирогчид ЦЕГ-ын харьяа УМБГ-т өргөдлөө гаргаад эхэлсэн. Өнгөрсөн лхагва гарагаас тус цахим залилангийн хохирогч гэх иргэд өргөдөл өгч байна. Нийт хэчнээн хүн, хэрхэн хохирсон, нийт мөнгөний дүнг эцсийн байдлаар хэлэхэд эрт байна” гэлээ.
“FT Group” цахим сүлжээний луйврын арга нь нэг иргэн 5-10, 10-20 ам.доллараар элсэж ороод эхний ашгаа хүртэж, өөрийн бүртгэл дороо хүмүүсийг нэмж, түүнээсээ тодорхой ашиг авдаг схем юм. Хохирогчид одоогоор цахим хуудаст бүлэг үүсгэж, гарын үсэг цуглуулан, өргөдөл гомдол гаргаж, цагдаагийн байгуулагад хандан цаашид ч хохирлын хэмжээ, хохирогчдын тоо нэмэгдэх магадлалтай байгаа аж.
“FT Group” гэх хайлтыг Монгол Улсаас хамгийн их хийжээ. Мөн Өмнөд Африк, Танзани, Нигер улсад энэхүү цахим залилан дэлгэрч, үндэстэн дамнасан санхүүгийн понзи луйврын талаар монголчууд огт сонсоогүй, мэдээгүй. Тиймдээ ч хохирогч болчихлоо хэмээжээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав