УИХ-аар яаравчлан 72 цагийн дотор батлуулсан Н.Учралын хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж, олон нийт ч талархалтай хүлээж авлаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр "Монгол Улсын Ерөнхийлөгч “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар боллоо. Даваа гарагт энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ" хэмээн мэдэгдсэн билээ.
Харин Н.Учрал сайдын зүтгэн байж оруулж, батлуулсан хуульд нь хориг тавьсанд тэрбээр Ерөнхийлөгчид асуулга хүргүүлэхээр болсон байна. Ерөнхийлөгч хуульд бүхлээр хориг тавиад ч УИХ эцэслэн шийднэ. Тиймээс энэхүү хуульд бүхэлд нь хориг тавилаа гээд бүрмөсөн татгалзлаа гэсэн үг биш юм.
Н.Учрал сайдын улайран байж хийсэн, зүтгэн байж оруулсан хуульд Ерөнхийлөгч хориг тавьсанд тэрбээр ихээхэн гонсойж, гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд анх удаа өргөн барьж батлуулсан хууль нь ийнхүү гацаанд орсонд бухимдалтай байгаа аж.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав