Зэвсэг хураах Бага хурлын 2023 оны чуулганы үйл ажиллагаа ШХУ-ын Женев хотноо энэ оны нэгдүгээр сарын 24-нд эхэллээ. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа нэгдүгээр сарын 26-ны өдөр ЗХБХ-ын Бүгд хуралдаанд оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ өдгөө цөмийн зэвсгийн аюул занал бодитоор нэмэгдэж, зэвсэглэлээр хөөцөлдөх байдал эрчимжиж байгаа нь дэлхий дахинаа энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн зорилтод эрсдэл учруулж байна хэмээн онцлоод чухам энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, нэн ялангуяа ЗХБХ-ын ач холбогдол улам бүр нэмэгдэж буйг тэмдэглэв.
Мөн цөмийн зэвсгээс ангид статус бүхий Монгол Улс цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын хамтын нийгэмлэгийн зорилтыг тууштай дэмжиж ирснийг нотолж, уг зорилтод хүрэх хүртэл цөмийн зэвсэгтэй улсууд цөмийн зэвсэггүй улсуудын эсрэг цөмийн зэвсэг ашиглахгүй байх, ашиглахаар заналхийлэхгүй байх талаар баталгаа олгох эрх зүйн баримт бичиг байгуулах зүй ёсны шаардлага байгааг онцлон тэмдэглэсэн.
ЗХБХ нь зэвсэг хураах асуудлаар 1978 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай чуулганы дүнд зэвсэг хураах асуудлыг хэлэлцэх олон улсын хамтын нийгэмлэгийн цорын ганц чуулган хэмээх статустайгаар 1979 онд байгуулсан ба тус байгууллагын хүрээнд зэвсэглэлийг хорогдуулах, зэвсэг хураах асуудлаарх олон талт гэрээ хэлэлцээрийг байгуулж байжээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав