Ерөнхийлөгчийн Тамгын газраас Н.Учралын хуульд хориг тавьсантай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийнэ. Хориг тавьснаар ирэх хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх байсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт ийнхүү түр түдгэлзээд байна.
УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 88.1-т "Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол батална" хэмээн заасан.
УИХ-ын хаврын чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ. Тэгэхээр ээлжит бус чуулган хуралдуулж, хоригийг хэлэлцэхээс аргагүйд хүрч байна.
Гэвч хоригийг УИХ хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, УИХ нэгэнт гаргасан шийдвэртээ бат зогсоно. Хоригийг хүлээж авахгүй гэдэг байр суурьт нэгдэхээр тохиролцсон гэх. Хуульд зааснаар бол, Байнгын хорооны болон нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66,6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав