Нийслэлийн Баянзүрх дүүргийн XX хороо, Гачууртын эцэст Туул голын мөс цөмөрч, автомашин суусан тухай дуудлага мэдээллийг онцгой байдлыг алба нэгдүгээр сарын 29-ний 18:02 цагт хүлээн авсан байна. Тухайн автомашинд бага насны нэг хүүхэд, дөрвөн том хүн зорчиж явсны нэг нь жирэмсэн эмэгтэй байжээ. Анхааруулсаар атал цаг хугацаа хэмнэх гэж амь насаараа дэнчин тавьж байгаа нь монголчуудын дэндүү хэнэггүй зан юм. Гол гатлах гэж яваад автомашинтайгаа живж, олон амь эрсэдсэн жишээ олон. Тухайн үедээ халаглаад мартдаг, гол усанд барддаг занг яалтай билээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Мөөгт-Ам” амралтын газраас хойш нэг километр зайд “Приус-20” загварын суудлын автомашин “Туул” голын мөс цөмөрч суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан талаар ОБЕГ мэдээллээ.
2023 оны нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Цаг, уур орчны шинжилгээний гараас онцгойлон анхаарууллаа.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав