МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус Их хуралд 400 орчим төлөөлөгч оролцож байна. Үдээс өмнөх хурлаараа дүрмээ шинэчлэх, нэрээ солих зэрэг асуудлыг хэлэлцсэн бөгөөд улмаар нэрээ Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилжээ. Мөн дүрмээ шинэчилж, тус холбооны гишүүд нь заавал МАН-ын гишүүн байх ёстой гэсэн шаардлагыг дүрмээсээ хасжээ.
Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбоо өдгөө завсарласан бөгөөд үргэлжлүүлэн зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх юм байна. Үүнтэй холбоотойгоор холбооны Ерөнхийлөгчөө шинээр сонгоно.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл 2019 оноос тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа ба сэнтийгээсээ буухгүйгээр 2024 оны УИХ-ын сонгууль хүргэчих гэж мэрийж буй. Харин түүний өрсөлдөгчид Соёлын сайд Ч.Номин, Ерөнхий сайдын зөвлөх А.Ариунзаяа, Боомтын сайд Х.Булгантуяа нарын нэрс яваа юм.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав