"Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайлан"-гийн үр дүнг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцууллаа.
Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан" Манай төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 2012 оноос эхлэн гаргаж эхэлсэн. Судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэхдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлэгт багтах 175 шалгуур үзүүлэлтийг ашигладаг. 2012 онд тус тайланг боловсруулж байхад 21 аймгийн дундаж оноо 62 оноо байсан бол өнөөдөр гурван оноогоор нэмэгдсэн байна. Харин бизнес эрхлэгчдийн үр ашиг сүүлийн арван жилд 9 оноогоор буурсан байгаа юм. 2022 оны тайлангаас харахад засаглалаас бусад үзүүлэлт буурсан. Тухайлбал, Дархан Уул аймаг 21 аймгаас гуравдугаар байрт хэвээрээ жагсаж байгаа боловч шилжилт хөдөлгөөн, гэмт хэрэг ихтэй байгаа юм. Харин Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадвар хамгийн их буурсан. Учир нь авлига хээл хахуулийн асуудал нэмэгдэж, шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн байна" гэв.
Судлаач Б.Мөнгөнжигүүр" Аймгуудын өрсөлдөх чадвараар нэгдүгээр байранд Дорноговь аймаг тэргүүлсэн. Харин Орхон аймаг хоёрдугаарт, Дархан-Уул аймаг гуравдугаарт, Өмнөговь аймаг дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн. Харин Дундговь, Завхан, Булган, Баянхонгор аймаг хамгийн бага үнэлгээ авч удаалсан байна. Шалгуур үзүүлэлтээр эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бол Баян-Өлгий, Баянхонгор аймгууд хамгийн бага үнэлгээг авсан. Түүнчлэн өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр аймаг тус бүрээр харвал нийт гурван аймгийн үзүүлэлт өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдсэн. Тухайлбал Булган, Завхан, Говь-Алтай аймаг юм. Харин үлдсэн аймгууд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж чадаагүй байна" гэлээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав