Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбарын сайд нар мэдээлэл өглөө. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар яамнаас нь боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх болсноо зарлалаа. Үүнд, “Улс төрд нөлөө бүхий зарим этгээд гэдэгт УИХ-ын гишүүн Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, тэдний хүүхдүүд” гэж тодорхойлсон. Нэгдүгээрт, тэд төрийн өндөр албан тушаал хашихыг хориглоно. Мөн төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөр, хөнгөлөлт тусламж, гадаад, дотоодын зээлд хамрагдахгүй байхаар хязгаарлаж өгч байна. Мөн төрийн тендер, сонгон шалгаруулалтад аж ахуйгаараа оролцохгүй байх зохицуулалтыг оруулсан. Хэрвээ улс төрд орохоор шийдсэн бол энэхүү хязгаарлалтыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Сонголт нь тэдэнд байна гэв.
Энэ удаад Ерөнхийлөгчийг оруулж ирээгүй тухайд Х.Нямбаатар сайдаас хэвлэлийнхэн лавлахад “Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаал бие даасан хуультай. Улс төр, соёлын хувьд манлайлал үзүүлэх ёстой. Нэг үгээр бол, уг албан тушаалтан бүхний тэргүүнд, манлайд явах учраас хязгаарласан, хязгаарлаагүй ухамсраараа энэ бүхнийг мөрдөж явна гэж үзээд хассан гэдгийг тодотгоё гэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав