Сургуулийн амралт дуусч, хүүхдийн хичээл энэ долоон хоногоос эхэлсэн. Улмаар гаарч байсан томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай болж байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. Мөн ханиад томуу их байгаагаас цэцэрлэг, сургуульд явах хүүхдүүдийн ирц буурчээ. Иймд ХӨСҮТ-өөс амны хаалтаа тогтмол зүүж хэвшихийг уриаллаа.
Томуугийн өвчлөлийг давамгайлан үүсгэж буй вирус нь В, А, H1N1. А хүрээний вирусууд аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа бөгөөд долоо хоног тутамд энэ хувь нэмэгдэх хандлагатай болжээ.
Өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн томуугийн дархлаажуулалт Улаанбаатарт 80, орон нутагт 89, улсын хэмжээнд 85 хувьд хүрчээ. Томуугийн дархлаажуулах акциныг тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, 65-аас дээш насныхан, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бусад байгууллагын ажилтнуудад хийж байна.
Томуу, томуу төст өвчний эмнэл зүйн шинж тэмдэг нь халуурах нус гоожих, ханиалгах, амьсгаадах. юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт амбулаторийн үзлэг нийт 77 мянган хүн хамрагдахад, тэдгээрийн 12,9 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна гэв. Үүнийг насны бүлгээр нь авч үзэхэд 0-8 насныхан зонхилон өвдөж байгаа аж. Тодруулбал:
- 0-1 насныхан 21 хувь
- 2-4 насныхан 24 хувь
- 5-9 насныхан 13 хувь томуугаад өвджээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав