БНХАУ агаарын хилээ нээгээд хагас жил болж байна. Манай улсын хувьд МИАТ болон "Air China" долоо хоногт 4-5 удаагийн нислэг үйлдэж буй юм. Визийн нөхцөл болон Хятадын талаас тавьж буй шаардлагын талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд мэдээлэл өглөө. Тэрбээр "Хятадын талаас өгсөн албан ёсны мэдээллээр, ажил үйлдвэрлэл, бизнес эрхлэх, суралцах, гэр бүл, төрөл садандаа зочлох зорилгоор гадаадын иргэд БНХАУ-д 30 хоног визгүй нэвтрэх эрхтэй. Ийм тохиолдолд буцах тасалбараа заавал авсан байх шаардлагатай. Мөн тус улс дотоодын коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалж аялал, жуулчлал, эмчилгээний зорилгоор зорчих гадаадын иргэдийг нэвтрүүлэх боломжгүйгээ зарласан. Тодруулбал, гадаадын иргэд гэдэгт монгол ч багтаж байгаа гэв.
БНХАУ-д аялж зугаалах болон эмчлүүлэх зорилгоор зорих монгол иргэдийг тодорхой хугацаанд хүлээн авахгүй гэдгээ ийнхүү мэдэгджээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав