УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг ялладагчаар татан шалгаж байгаа билээ.
Дээрх эрхмүүд бүгд л Нүүрсний, Хөгжлийн банкны хэрэгт ямар ч холбоогүй. Намайг ямар нэгэн хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл байхгүй хэмээн мэдэгдэж байсан ч хөдөлшгүй баримтаар тогтоож, бүр яллагдагчаар татчихлаа. Яллагдагчаар татсан тохиолдолд шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийн, тэднийг гэм буруутай байна гэж үзвэл УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийн асуудал хөндөгдөх юм. Шүүх дээрх гишүүдэд эхнээс нь хилийн хориг тавиад эхэлсэн.
Ж.Мөнхбат гишүүн тодорхой шалтгааны улмаас УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс сайн дураараа татгалзаж, энэ талаарх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Энэ асуудлыг гуравдугаар сарын 15-нд эхлэх Хаврын чуулганаар хэлэлцэх юм. Гишүүний эрхийг нь түдгэлзүүлж, хүсэлтийг нь хүлээн авах нь тодорхой. Харин бусад гурван гишүүнд ийм эр зориг бий юү.
Энэ удаагийн парламентын бүрэн эрх жил гаруйхны дараа дуусна. Харин энэ цагт 76 гишүүнээс хэдийг нь шүүх “сугалж”, хэдэн гишүүнтэйгээр хугацаагаа дуусгах бол. Дээрх дөрвөн гишүүнээс гадна А.Адъяасүрэн, Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Г.Сэргэлэн гээд нийт есөн гишүүний асуудал өнөөдөр хурцаар яригдаж байна. Үлдсэн гишүүдийг яллагдагчаар татан, шүүхийн өмнө зогсоох нь цаг хугацааны л асуудал болсон.
Ямартай ч, Г.Занданшатарын ангийн нөхдөөс ес нь шүүхийн өмнө очих нь тодорхой болж, эхнээс нь шүүх хурлын товыг зарлах болоод байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав