Сар шинийн баярыг угтан эзэнгүй, золбин нохдыг устгах ажлыг зохион байгуулах ажлыг эхлэхээр болж байна. Өдөрт 50-60 золбин нохой, муурыг устгалд оруулдаг байсан бол энэ удаад сар шинэ хүртэлх хугацаанд өдөрт 480 хүртэлх нохой, муур устгах гэнэ. Албан бус судалгаагаар нийслэлд 400 мянга орчим золбин нохой байна гэсэн статистик гарсан бөгөөд иргэд харьяа хороо, дүүрэгтээ санал гаргасны улмаас ийнхүү баяр хүртэл устгалыг эрчимжүүлэх шийдвэр гаргажээ. Нэг нохой устгах зардал 12.000 байсныг 16.000 төгрөг болгох, мөн нохойг буудах бус харин, Цагаан даваанд нохойг унтуулж устгах үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер мэдээлсэн байна. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд явж байгаа нохой хүзүүвч болон ямар нэг таних тэмдэггүй байгаа тохиолдолд устгалд оруулахаас өөр аргагүй, мөн үүн дээр хариуцлага хүлээх боломжгүй тул эзэнтэй нохдоо устгуулах эрсдэлд оруулахгүйн тулд асран хамгаалагч нь өөрсдөө анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэйг сануулж байгаа юм. Харин айлын хашаанд байгаа тэжээвэр амьтныг устгадаггүй, иргэн өөрөө зайлшгүй шаардлагатай тохиолдолд дуудлага өгснөөр мал эмнэлгийн газарт хандаж, эм тариагаар унтуулах боломжтой гэдгийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав