Өнөөдөр Хангарди ордонд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Нийслэлээс хийгдэж байгаа зарим ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр, “Хотын зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний ажил жигдрээд явж байгаа. 457 аж ахуйн нэгж байгууллага, 19,305 ам метр талбайг цэвэрлэснээс гадна мөн 100 СӨХ-ийн оролцоотойгоор 84,374 ам метр талбайн халтиргаа гулгаа, дагтаршсан цас, мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Цаашлаад зөвхөн хотын төв ч биш, зуслангийн бүс болон алслагдсан замуудыг цэвэрлэхэд анхаарна“ гэлээ. Мөн нөөцийн махны үнэ зах зээлийн ханшаас дунджаар 20-30 хувийн хямдаар зарагддаг. Энэ жил 7000 гаруй тонн нөөцийн махыг гуравдугаар сарын 21-нээс эхлэн долдугаар сарын нэгэн хүртэл зарж борлуулахаар бэлдсэн бөгөөд нийт 9 дүүргийн 450 гаруй цэгүүдээр худалдаална гэлээ.
Үргэлжлүүлэн, Нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажил үргэлжилж байна. Нийт 980 гаруй ажилчин, албан хаагч 150 гаруй техниктэй ажиллаж, 10.500 гаруй толгой малыг гаргалаа. Төв аймаг болон Налайх дүүргээс орж ирж байгаа малын эзэдтэй ойлголцох, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулсан гэж нэмж мэдээллээ.
Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг байнгын ажиллагаатай, өнгө үзэмжтэй байлгах зорилтын хүрээнд нийтийн бие засах газар, автобусны буудлуудыг тохижуулах асуудлаар GS-25, CU сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарч ажиллана гэдгийг мэдээлсэн байна.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав