Өмнөд Солонгосын Хууль зүйн сайд асан Чо Кук өөрийн албан тушаал, нэр нөлөөг ашиглан хүүхдүүдээ их сургуульд оруулсан хэргээр хоёр жилийн хорих ял авсан талаар гадны хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Түүнийг эрх мэдлээ ашиглан авлигын хэргийн шалгалтад хөндлөнгөөс оролцсон хэрэгт Сөүлийн төв дүүргийн шүүх буруутгажээ. Тэрээр Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байх үедээ эрх мэдлээ ашиглан Пусан хотын дэд дарга асантай холбоотой хээл хахуулийн хэргийн шалгалтыг зогсоосон байна. Шүүхээс түүнд шууд ял тулгалгүй өөр хэргүүдэд давхар буруутгажээ. Үүний нэг нь 2019 онд хоёр хүүхдээ их сургуульд элсүүлэхийн тулд бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг юм. Мөн тэрээр Пусаны анагаахын сургуульд сурдаг охиндоо тэтгэлэг олгох хэлбэрээр 6 сая воны авилга авсан хэрэгт буруутгагджээ.
Шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг 6 сая воноор торгох болсон ч зарим прокурор 5 хүртэлх жилийн хорих ял оноох санал гаргаж байгаа бол, Чо Кук давж заалдах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна.
Чо Кукийн эхнэр Чун Кён Симд мөн боловсролын зөрчлийн хамсаатан гэсэн үндэслэлээр нэг жилийн хорих ял оноожээ. Эхнэр нь охиныхоо сургуульд элсэх эрхийн гэрчилгээг, хүүгийнхээ бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн хэргээр дөрвөн жилийн ял аваад байгаа юм.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав